1 box - Эко хуудсан угаалгын нунтаг
60 хуудас | 120 угаалга

🌿 ШҮҮДЭР-ийг сонгох 5 шалтгаан
Илүү цэвэр. Илүү зөөлөн. Байгальд ээлтэй.
ШҮҮДЭР — таны гэр бүлийн шинэ сонголт.
🌿 Байгаль эх болон хүний эрүүл мэндэд ээлтэй сонголт
“Шүүдэр” эко угаалгын хуудас нь фосфат, цайруулагч зэрэг хүчтэй химийн бодис агуулаагүй
Ялангуяа бага насны хүүхэд болон эмзэг арьстай хүмүүст тохиромжтой.
Байгалийн гаралтай орцуудыг орчин үеийн технологитой хослуулан үйлдвэрлэсэн учраас өдөр тутмын хэрэглээнд аюулгүй.
Хүнсний содны хүч – Даавууг гүн цэвэрлэнэ
Найрлагадаа хүнсний сода агуулсан тул даавууны гүн дэх бохирдлыг маш сайн цэвэрлэнэ. Жижигхэн хуудас хэрнээ маш сайн өтгөрүүлсэн учраас даавууны ширхэг бүрт хүрч, хир буртаг, толбыг амархан арилгана. Цагаан болон өнгөтэй хувцасны өнгийг сэргээж, цэвэрхэн болгоно.
Мөнгөнд хэмнэлттэй, Ухаалаг хэрэглээ
“Шүүдэр” эко угаалгын хуудас нь хэрэглэхэд хамгийн хялбар төдийгүй таны төсвийг ч хэмнэнэ. Угаалга бүрд ердөө нэг хуудас! Илүү дутуу тун хэтрүүлэхгүй, яг тодорхой. Жижигхэн хэмжээтэй ч маш сайн өтгөрүүлсэн тул энгийн нунтаг угаалгын бодисоос хамаагүй илүү үр дүнтэй, хэмнэлттэй байж чаддаг.
Орчин үеийн хэрэглээний шинэ шийдэл
Нүсэр том хуванцар савтай угаалгын нунтаг, шингэн бодисоос татгалзах цаг болжээ. Маш хөнгөн, авсаархан хуудас хэлбэртэй учраас хадгалахад зай эзлэхгүй, аялалд авч явахад хялбар, бас асгаж үрэгдүүлэх асуудалгүй. Нэг угаалгад ердөө нэг хуудас — тунг нь тааруулах гэж цаг алдах шаардлагагүй хамгийн ухаалаг шийдэл юм.
Эх дэлхийгээ хайрлая 🌱
Бид "Zero Waste" буюу хог хаягдалгүй хэрэглээг дэмждэг. Угаалгын хуудас нь усанд бүрэн уусахаас гадна сав баглаа боодол нь байгальд хурдан задардаг цаасаар хийгдсэн.
“Шүүдэр” эко угаалгын хуудсыг сонгосноор та жил бүр хэдэн арван хуванцар савны хог хаягдал гарахаас сэргийлж, эх дэлхийгээ хамгаалахад бодитой хувь нэмэр оруулж буй хэрэг юм.